
Нүгэлт орчлон ээ энэ нүгэлт орчлон гэж
Бусад шиг би солиорохгүй
Нүгэл хилэнц, уур хорсол, гомдол гуниг
Нүдэнд минь л бүх учир байгаа
Нар харах дургүй үргэлж онийж явдагт минь
Насаараа сүүдэр хайж сэрүүнд дурладагт минь
Тэгээд даарахаараа дулаан хувцасгүй байж
Тэвэр тэврээр цас ороход тэнэг юм шиг баясдагт минь
Хөлс урсгахдаа, хүнээс залхахдаа бас гэдэс өлсөхдөө
Хөгийн хорвоог биш чонын зовлонг ойлгодогт минь
Бусдаас өөр гэдгээ мэдрэх болгондоо тэгээд
Буланд нуугдаж суугаад өвстэй адилхан болчихдогт минь
Өвсөн дээр гишгэлэх өндөр өсгийтүүдээс харин
Өөрийгөө харамлаж чадалгүй зөгий шиг дурладагт минь
Нүгэлтэйгээр бүхнийг хардаг энэ
Нүдэнд л бүх учир байгаа.
Тэнгисийн гүн рүү нэвт хараад тэндэхийн амьдралыг мөрөөсдөгтөө
Тэнгэрт нисэх хэсэг шувуунд тэсгэл алдан атаархдагтаа
Тийм үнэ цэнэгүй амьдардагтаа
Тэнгисийг ч бас тэнгэрийг ч буруутгадаггүйдээ л
Нүгэлт орчлон ээ энэ
Нүгэлт орчлон гэж бусад шиг би солиордоггүй
Нүдэнд дусаадаг витамин чинь байна уу?
Хоёрхон дуслыг надад өгөөч
Хорвоог илүү гоёор харж үзэх гэсэн юм
Монголчууд ДЭМБ-аас патентийнхаа эрхийг нэхэж авах цаг болжээ
-
Ингэхэд мэдээ үзжээ суутал аарц, чацаргана, адууны мах зэрэг хэдхэн хүнс төр
засгийн хэмжээний ажил болоод хувирч байгаа харагдана. Үүнээс улбаалаад
бодо...
17 hours ago


5 Сэтгэгдэл:
Буланд нуугдаж суугаад өвстэй адил болчихдог.... үнэн гоё
Арима
Арима өөрөө яг тэгж сууж үзсэн болохоор гоёыг нь мэдэрч байгаа тийм үү?
тэгж суугаа хүн надад лав тэнгэрлэг гоо сайхан санагдана. Ядаж л төсөөлж чадаж бгаа болохоор гоёор мэдэрсэн хэрэг байхаа
Тэнгэрлэг гоо нэгэн жигүүрт сэтгэл байснаа
Газрын хөрсөнд шигдэн суугаад
Ганцаардсан өвс байхыг илүүд үзэв...
wooo, yamar goy shuleg ve..
Post a Comment