Миний шүлгүүдийг уншиж буй эрхэм хүн таны амар амгаланг эрэн мэхийе. Та миний шүлгээс бүтнээр нь эсвэл хэсэглэн авч ашиглах бол зохиогчийн нэрийг дурдана уу! Миний оюуны өмчийг хүндэтгэн үзсэн танд баярлалаа.

Friday, May 01, 2009

Шүд зуугаад уйлж бичсэн шүлэг





























Ядуу явахад өдөр бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл түмэн янзын зовлонтой
Ээжийн минь чанасан цай хүртэл нулимстай
Эцгийн минь өргөсөн сэрчим бүхэн ерөөлтэй

Зүдүү явахад бодол бүхэн шаналалтай
Зүүн гартаа атгаж үлдсэн мөрөөдлөөр дүүрэн амьдралтай
Эхнэрээ тоотой баярлуулсан сэтгэл минь хортой шартай
Эрхэлж үзээгүй охин минь горьдлоор дүүрэн харцтай

Хоосон явахад харсан бүхэн өнгөтэй
Хоолтой хоолгүй өнгөрүүлсэн хоног өдрүүд минь дурсамжтай
Багынхаа найзын булшин дээр нулимснаас өөр үлдээх юмгүй
Баяны сэтгэлээс хэзээ ч төрөхгүй иймхэн нэг шүлэгтэй

Ядуу явахад үнэндээ
Юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн амьдрал
Зовлонгоор баян тавилантай



10 Сэтгэгдэл:

Anonymous said...

Энэ харин муу шүлэг бна шүү

Арима

М.Б. Заяа said...

Сайнгүй сэтгэл зүйг ашиглаж бичсэн болохоор тэр биз.

Anonymous said...

tanidag shuleg shig sanagdaad baih yum.

М.Б. Заяа said...

2007 онд бичиж байсан шүлэг энд тэнд харсан байхаа. Энэ блог дээр ч бас тавьж байсийн.

Anonymous said...

aan ih goyo shuleg bna biirbeh,com-oos unshij bsan yum bna
amjilt husii!

М.Б. Заяа said...

Баярлалаа "Нэргүй"

tamiraa said...

Зүгээр л үнэн юм байна...

М.Б. Заяа said...

Тийм ээ үнэн /санаа алдав/

Anonymous said...

gaihaltai
yaj.........

М.Б. Заяа said...

Хэрвээ чамд энэ мөртүүд гайхалтай санагдсан бол... Яаж гэдэг асуултанд чинь Энэ гайхамшгийг мэдэрч бичихийн тулд хичнээн нулимс унагаа бол? гэж асуултаар хариулъя...