
Нулимс шиг шорвог далайн гүнд
Нуугданхан байгаа загас мэт сэтгэл
Далай шиг нүд алдам гуниг дунд
Давалгаа хүлээн хөвөнхөн байнам
Хэзээ чи дарвуулийг минь дурлалын салхиар үлээх вэ?
Хичнээн жил би чамайг мөрөөдөнхөн хөвөх вэ?
Далдхан гунигаас үргээж эрэг рүү намайг дөхүүлэх
Давалгаа болгож над руу ганцхан удаа инээмсэглээч
Цэв цэнхэр тэнгэрийн уудамд
Цэцэг зуун нисэх шувуу мэт эрх чөлөө
Ангам цөл шиг тэвчээр алдам хүлээлт дунд
Аадар бороо нэхэнхэн байнам
Сэрүүхэн салхиа чи минь халуун цөл рүү нисгээд
Сэтгэлийн цангаа тайлтал дурлалын хураа асгаад
Юу ч ярих хэрэггүй ээ, чив чимээгүй ширтээд
Ертөнцийн гунигийг дундалж ганцхан удаа инээгээч
Монголчууд ДЭМБ-аас патентийнхаа эрхийг нэхэж авах цаг болжээ
-
Ингэхэд мэдээ үзжээ суутал аарц, чацаргана, адууны мах зэрэг хэдхэн хүнс төр
засгийн хэмжээний ажил болоод хувирч байгаа харагдана. Үүнээс улбаалаад
бодо...
17 hours ago


3 Сэтгэгдэл:
Би чамайг блогоо хөтлөхөө больсон гэж бодоод хэдэн сар ороогүй. Харин өнөөдөр их гунигтай өдөр байгаад, интернетийн хаа нэгтээ нэг их гунигтай шүлэг бичээд байдаг залуугийн хаягийг гэнэт саналаа. Уг нь уйлчихаар гуниг урсаад гарчихдаг юм шиг байсан харин өнөөдөр бол тэгэхгүй байна. Шүлгүүд дотроос чинь өөрийнхөө гунигийг хайгаад олсонгүй. Гэхдээ дараа нь ойлголоо. Чиний ?ртөнцөөс яаж би өөрийгөө олдохов дээ.
Гэхдээ дахиад чиний оруулсан шүлгүүдийг унших болсондоо баяртай байна. Болж өгвөл битгий орхиорой. Ямар завгүй байсан ч блогоо хөтлөөрэй.
Хүний нутгийн шувуутай үгсэж тохироод
Хэсэгхэн хугацаанд сүнсээ солиод нутагтаа очоод ирэхсэн
Ээжийнхээ цайны дээж өргөж байгааг нь л харчихаад
Энд шөнө болохоос өмнө нисээд ирэхсэн
Харин өнөөх сүнсээ солисон шувуу маань байж л байгаасаадаа...
tamiraa-д миний хаягийг марталгүй ахиад ороод ирсэнд баяртай байна. байнга шинэ шинэ шүлгүүд бичиж байнаа. холын хотод нэгэн гунигтай сэтгэл сураад л байдаг ирэх болоогүй юу? хичээл ном сайн байгаа юу. ер нь та нар л өөрсдөө хэтэрхий гунигтай блог байна. уншиад гарахаар бүүр гунигтай болчих юм гэсээр байгаад хаалгасан шүү хэхэ
tamiraa-д Хүний нутгийн шувуутай үгсэж тохирох хэрэггүй
Хүсэл биелэхэд нүдээ аниахад л хангалттай. Нүдээ аниад л ээжээрээ үнсүүлчихээд Нүдээ нээхэд л эргээд ирнэ
Post a Comment